Tuesday, 30 September 2008

Эмч андууддаа

Үйлс нь улирлын босгонд хагдардаггүй цэцэг шиг
Үргэлж дэлбээлж явдаг
Ухаан далай энэрэх сэтгэлтэй эмч нар
Ургах наран мэт ангийн андууд минь ээ


Итгэлээр цангах хорвоод
сэтгэлээрээ ханьсах андтай боллоо би
Энэрлээр ангах хорвоод
зүрхээрээ ойрхон байх нөхөдтэй боллоо би

Нарт ертөнцөд эмч гэж даруухан бас бардам хэлэх
Нандин хэрнээ хүнээс харамлаж үл болох мэргэжлээ хайрлаж
Сүүдэр мэт дагах үхлийн хар салхийг эрдмээрээ цайруулж
Сүүн замаар дандаа дардан амьдраарай
Давс мэт гашуун үг ч бас амттайг санаж
Даруу зан гаргаж бусдаас дандаа суралцаарай.

Эрдмийн эхлэл болсон оюутны лекцийн дэвтрүүдээ
Энэрлийн эхлэл болсон цагаахан өнгөтэй өмсгөлөө
Амьдарлын эхлэл болсон дурсгал дүүрэн хөгжөөнт мөчүүдээ
Аз жаргалын эхлэл болсон дурсамж дүүрэн зургаан жилээ
Сургуулийн мөнгөн танхимаа, багшийнхаа алтан сургаальд өлгийдөж

Сүүн дусал өргөж, сэтгэлийн гүндээ хадгалж яваарай.




2006 онд ЭМШУИС А-604 ангийн андууддаа зориулав.

4 comments:

Cаарал said...
This comment has been removed by a blog administrator.
Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Цоомий надтай холбоо барихгүй юм уу?

Idea said...

Цоомий найз нь чамтай яаралтай холбогдмоор байна. Миний мэйл: adiyasurene@yahoo.com шүү!! Эсвэл фэйсбүүкт Idea Adiya гээд бүртгээрэй. Маш яаралтай!!

Unknown said...

Баярлалаа