Tuesday, 2 September 2008

Дурсамж хүн




Хүн дурсамжинд амьдардаг гэж
Хэлээд өгөхгүй яагаав хэн нэгэн
Алд бие утаа болон замхраад өгнө
Ахиухан дурсамж үлдээ гэж сургаад өгөхгүй яагаав
Зуурхан өнгөрөх амьдралдаа
Зуу зуун жил дурсагдах зөв хүн байх хэцүү юм
Зуурдийн төдийд л зурагдаад өнгөрөх амьдарлын
Зурмал хөрөг нь байх бүр ч хэцүү юм
Үзэсгэлэнт сайхан царай үрчийж хөгширдөг гэж
Өнгө тансаг амьдрал хорогдоод дуусдаг гэж
Гал халуун хайр хагацал үзэж өнчирдөг гэж
Ганцхан дурсамж хоцордог гэж сануулаад өгөхгүй яагаав

Өнгөрсөн амьдрал үлдсэн дурсамж
Өөдөөс айсуй нь ч үлдэх дурсамж
Өөрөө хүн тэр чигээрээ дурсамж
Өнгө өнгийн сүүдэртэй дурсамж

1 comment:

Болжмор said...

Тийм шүү...эцэстээ сайхан дурсамж л үлдэнэ...харин тэрхүү дурсамж нь намайг санах бүрт тэр хүний нүүрэнд инээмсэглэл тодорч байгаасай гэж хүсдийм даа...